Sunday, October 25, 2009

Хүүхэд бүр инээж байг!!

Энэхүү үйл ажииллагаагаар анхныхаа нийгэмдээ хандсан үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Тус үйл ажиллагааг явуулахад тусалсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
СЭЗДС дээр байрлах Сэтгэлзүйн "Сэдэл" клуб болон 131dg-ийн хамтран санаачилж, хэрэгжүүлж байгаа "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аян эхэлсэн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Манай ангийнхны санаачлан үйл ажиллагааг нь явуулдаг "Сэдэл" клубын зүгээс сурах их хүслээр оргилуун яваа ч олон шалтаг шалтгааны улмаас эд материал, ном сурах бичигний дутагдалд яваа өнчин, ядуу олон аав ээжийн хүүхдүүдэд бага ч гэсэн тусыг хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногуудад "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аяныг СЭЗДС дээр амжилттай явуулж, үр дүнтэй дуусгалаа. Дараагийн арга хэмжээнүүд 1-р сургууль болон МУИС-ийн ЭЗС дээр явагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байнаа. Энэ аяны үеэр чадах ядахаараа сэтгэлийн хандив тусламжаа, эд материалын болон мөнгөн хэлбэрээр хүргэж байсан багш оюутнууддаа талархлаа илэрхийлж байна. Ингээд энэ үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Блог энэхүү аяны талаар мэдээллийг байнга, цаг алдалгүй хүргэж байх болно.





No comments:

Post a Comment